И.Кантын философи ба орчин үе

PHIL403 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

И.Кант бол философийн түүхийн гарамгай философичдын нэг мөн. Мэргэжлийн ангийн оюутнууд Кантын бүтээлүүдтэй танилцахгүйгээр сонгодог философийн тулгуур зарчмуудыг бүрэн ойлгох боломгүйн хажуугаар орчин үеийн эпистемологи, ёс суртахууны философи, үнэлэмжийн онол, шашны тухай философийн чухал чухал зарчим болон суурь хандлагуудыг зөв танин мэдэж, ухварлан ойлгох боломжгүй байдаг. Тийм болохоор Кантын гол гол зохиолуудыг уншиж, тайлбарлах замаар сонгодог болон сонгодог бус философийн зангилаа асуудлуудыг танин мэдэж, философийн шүүмжлэлт сэтгэлгээний суурь арга барилыг эзэмших болно.

Товч агуулга

И.Кантын философи үзэл баримтлалыг түүний гол бүтээл болох “Цэвэр оюун ухааныг шүүмжлэх нь”, “Практик оюун ухааныг шүүмжлэх нь” зэрэг гол гол зохиолын агуулгад тулгуурлан авч үзэхийн сацуу орчин үеийн философи дахь Кантын философийн үр нөлөөг Шинэ кантч философичдын үзэл баримтлалыг харьцуулан судлах замаар танилцуулна.