Нийгэм хэл шинжлэл

LING708 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлний нийгмийн мөн чанар, үүргийг нээн харуулах, хүний хэлэхүйн зан үйлийн суурь ай, зүй тогтлыг судлах, хүн төвтэй хандлагаар нийгэм ба хэлний харилцан хамаарлыг судлах Зорилт: i. Хэл ба нийгмийн харилцан хамаарлыг хэл-хүн, хэл- хувь хүн, хэл- нийгмийн бүлэг, хэл-үндэстэн, хэл-улс гэх загвараар онол, аргазүйн үндэслэлтэйгээр дэлгэн харуулах ii. Хэлний нийгмийн үүрэг, хүн ба нийгэмд хэлээр дамжуулан нөлөөлөх нь, хэл нийгмийн үзэгдлийг судлах, дүгнэх хэрэглүүр болох нь iii. Нийгэм хэлшинжлэлийн хавсрага салбар ухаанууд

Товч агуулга

: Нийгэм хэлшинжлэлийн судлахуун, Харилцаа. Хэлний ба хэлэхүйн үүргүүд, Хэл оршин тогтнох хэлбэр, Хэлний нийгмийн хувилбарууд, Хэл ба хүйс, Хэл ба нас, Хэл ба соёл, Хэл ба шашин, Дэлхийн ард түмнүүд ба тэдгээрийн хэл, Хэлний орчин, Олон хэл ба хос хэл, Хэлний бодлого, Үндэсний хэл, Хэл эзэмших үйл нийгэм хэлшинжлэлийн судлахуун болох нь, Нийгэм хэлэнд зориудаар нөлөөлөх нь, Хэлний хувьсал дахь нийгмийн хүчин зүйл, Хэл ба соёл хоорондын харилцаа, Хэлний хувьсал өөрчлөлт, Нийгэм хэлшинжлэлийн судалгааны аргууд, Үгийн сангийн идэвхтэй нэгжүүд нийгмийн хөгжлийн тусгал болох нь