Катализын хими технологи

ACHE403 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аж үйлдвэрт түгээмэл хэрэглэгддэг катализын процессийн шинж чанар, каталитик урвалын хурд төрлүүд, тэдгээрт ашиглагддаг катализаторын бүтэц, шинж чанар, идэвх болон тэдгээрийг тодорхойлдог аргууд, катализаторын хэрэглээний талаарх мэдлэгтэй болно.

Товч агуулга

Байгалийн нөөц баялгаас нийлмэл бүтэцтэй нэгдлүүд болон материал гарган авах, үйлдвэрлэх процесс нь олон тооны катализын процесс, катализын урвалуудын дүнд хэрэгждэг. Аж үйлдвэрийн катализын технологийн хичээлээр байгалийн нөөц, түүхий эдийг хувиргах процесст хэрэглэгдэж буй катализаторын сонгомол шинж чанар, идэвхийг хянах, катализаторын идэвхийг бууруулдаг хордуулалт, бөөгнөрөлт, механик задралыг боломжит хэмжээгээр бууруулах, катализаторыг нөхөн сэргээж, дахин ашиглах боломжийг дээшлүүлэх, дулаан болон масс шилжилтэд зохицсон реакторын системийг бий болгох аргуудын талаар судална