Монгол аман зохиол

LITE211 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Аман зохиол судлалын үндсэн ойлголт, ухагдахууныг эзэмшүүлэхийн зэрэгцээ монгол аман зохиолын олон төрөл зүйлийн тодорхой жишээнд задлан шинжилгээ хийх судалгааны ажлын талаар анхны мэдэгдэхүүн олгоно.

Товч агуулга

Монгол аман зохиолыг гадаад дотоодод судалсан тойм, монгол аман зохиолын гол гол төрөл зүйлс, домог зүй, дом шившлэг, аялгуут ба аялгуут бус аман яруу найраг /сацал мялаалгын үг, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, ардын дуу г.м/, хүүрнэн өгүүлэх аман зохиол /үлгэр, домог, хууч/, жүжиг наадмын аман зохиолын зүйлсийг тус тус судлах болно.