Судалгааны арга зүйн хэрэглээ
DEMO403 / Бакалавр
Багц цаг: 3
Антропологи, археологийн тэнхим
Намрын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Тус хичээл нь суралцагчид академик судалгааны ажил бие даан гүйцэтгэх арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх гол зорилготой. Хичээлийг судалснаар суралцагч нийгмийн судалгааны арга зүйтэй холбоо бүхий хичээлүүдээр олж авсан онолын ойлголт, мэдлэгүүдээ нэгтгэн баталгаажуулж, тэдгээрийг цогц байдлаар практикт хэрэглэх чадвар, дадлаа нэмэгдүүлнэ. Тодруулбал, суралцагч хүн ам, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд академик судалгааг олон улсад баримталдаг бүтэц, шаардлага, ёс зүйн зарчмуудыг мөрдсөн байдлаар гүйцэтгэх арга, техникүүдэд суралцаж, дадлагажина.
Товч агуулга
Хичээл дараах үндсэн сэдвүүдийг хамарна. Үүнд: судалгааны төсөл боловсруулах; онол, баримтын тойм хийх; тоон болон чанарын баримт, тоо мэдээлэлд анхдагч болон гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх; үр дүнг унших, хөрвүүлэх, тайлбарлах; академик бичвэрүүд (өгүүлэл, тайлан, шүүмж, эссе зэрэг)-ийн онцлог, бэлтгэхэд баримталдаг нийтлэг бүтэц, зарчмууд; академик бичлэгт хүснэгт, зураг зэрэг элементүүд ашиглах дүрэм; эшлэл, зүүлт, ашигласан материалын жагсаалт, ном зүйг бэлтгэн ашиглах дүрэм, хэлбэрүүд; судалгааны үр дүнг танилцуулах, ялгаатай хэрэглэгчдэд хураангуйлан хүргэх арга, хэлбэрүүд зэрэг багтана. Дасгал ажлуудад олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд, Монгол Улсад хүн ам, нийгмийн асуудлаар хийгдсэн томоохон судалгаануудын эмпирик баримт, тоо мэдээллүүдийг ашиглах ба SPSS, STATA, CSPro, KOBO, NVivo зэрэг компютерийн програмууд дээр боловсруулалт, тооцоолол хийх, үр дүнг дүгнэн тайлбарлах ажлууд гүйцэтгэж, онолын мэдлэгээ бататгана.