Оюуны өмчийн эрх зүй

UEIP603 / Магистр

Багц цаг: 1

Инновац, технологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, хөгжилт, дотоодын эрх зүйн болон олон улсын хамгаалалтыг судалж, оюуны өмчийн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, оюуны технологийг зөв сонгож хэрэглэх эрх зүйн орчин, нөхцөл бүрдүүлэх чадвар эзэмших, оюуны өмчийн хууль тогтоомжийн хэм хэмжээг хэрэглэж сургахад хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Оюуны өмчийн эрх зүйн ойлголт, үзэл баримтлал, Оюуны өмчийн хууль тогтоомжийн шинэчлэлт, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх зүйн ойлголт, обьект,субьект, Зохиогчийн эдлэх эрх, түүний үйлчлэх хугацаа, зохиогчийн гэрээ, Патентын эрх зүйн ойлголт, обьект, субьект, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийг хүлээн зөвшөөрөх, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын зохиогч, патент, гэрчилгээ эзэмшигчийн эрх, Оюуны өмчийн бусад обьектын эрх, Оюуны өмчийн Монгол улсын болон олон улсын хамгаалалт.