Дээд шатны япон хэлний ярианы хэл

JAPN309 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Албан ажлын хүрээнд шаардагдах яриа болон харилцааны дадал чадварыг эзэмшүүлнэ.бизнесийн үг хэллэгийг тухайн нөхцөл байдалд нь тохируулан зөв хэрэглэж сурах, японы компани албан байгууллагад мөрдөгдөх бизнесийн соёл, дэг жаягийг мэдэж авах ач холбогдолтой.

Товч агуулга

Ярианы чадварыг хөгжүүлэхэд дараах ажлын хүрээг авч үзнэ: японы компанийн бүтэцтэй танилцах, ажилд орох үед өөрийгөө танилцуулах, нэрийн хуудас солилцох, ажилдаа ирэх, ажлаас тарах, гэрээ хэлэлцээр хийх, утсаар ярих, утсанд хариулах, дахин залгах, утас дамжуулах, утсаар тайлбар хийх, утас андуурсан нөхцөлд хэрхэх, утсаар зам заах гэх мэт сэдвүүд дээр дагнан хичээлийг явуулна.