Нефтийн бүтээгэдэхүүний чанарын анализ

CHEM628 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нефть болон нефтиэс гаргадаг төрөл бүрийн шатахуун, тос, тосолгооны материал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэж байна. Шатахуун, тосолгооны материалын нэр төрөл олшрохын хирээр дэлхийн нефтийн компани, үйлдвэрлэгчид шинжилгээний олон төрлийн аргуудыг ашиглах боллоо. Нефть бүтээгдэхүүнээ 100% импортын бүтээгдэхүүнээр хангадаг манай орны хувьд нефть бүтээгдэхүүний шинжилгээнд хэрэглэдэг орчин үеийн өндөр хүчин чадалтай багаж аппаратыг шинжилгээнд нэвтрүүлэх шаардлагатай юм. Мөн энэ чиглэлээр суралцагсдыг нефть бүтээгдэхүүний төрөл бүрт ашигладаг багаж төхөөрөмжийг чадварлаг эзэмшин шинжилгээ явуулах орчин үеийн аргуудтай танилцуулах нь чухал юм.

Товч агуулга

Суралцагсад энэ хичээлийг судлах явцад шатахуун, шатах тослох материалын төрөл тус бүрт харгалзах шинжилгээний арга, тэдгээрт харгалзах багаж төхөөрөмжийн талаар мэдлэг эзэмшинэ. Үүнээс гадна манай орон нефть боловсруулах үйлдвэртэй болж нефтийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болох үед төрөл бүрийн хроматографи, спектроскопийн аргууд болон элементийн микроанализатор, шатахууны шинж чанарыг судалдаг багаж аппарат, аргыг бүрэн эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн болох шаардлагад энэ хичээлийг судлах шаардлага зайлшгүй тулгарна.