XX зууны Монголын улс төрийн үйл явц: Гурван хувьсгалын залгамж холбоо

HIST383 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ үеийн түүхийн мэдлэгтэй болсноор дэлхийн их гүрнүүдийн улс төрийн бодлогын тойрогт Монгол улс гадаад дотоод бодлогоо хэрхэн явуулж ирсэн, тусгаар оршихын утга учрыг ойлгож улс орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэх ухамсартай болно. Эх түүхийнхээ талаархи систэмтэй мэдлэг олох бөгөөд эх орон, газар шороогоо хайрлах хүмүүжил олгоход онцгой ач холбогдолтой юм.

Товч агуулга

1. XIX, XX зууны дэлхий дахины улс гүрнүүдийн хөгжлийн чиг хандлага, гадаад бодлого. Монгол орны улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, Манж чин улсын “шинэ засгийн бодлого”, түүний мөн чанар, түүнийг эсэргүүцсэн Монгол ноёд, язгууртны эсэргүүцэл, 1911 оны үндэсний хувьсгалын үйл явц, ялалт. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явуулсан Богд хаант засгийн газрын гадаад бодлого үйл ажиллагаа. 1912 оны Орос-Монголын хэлэлцээр. 1915 оны Орос, Хятад, Монгол улсын гэрээ. Үндсэн хууль боловсруулж эхэлсэн нь, улс төрийн шинэтгэл-Улсын дээд, доод хурал, зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн эхлэл, соёл, боловсролд гарсан ахиц, дэвшлүүд. 1919 онд Монголын тусгаар тогтнолыг устгаж, хятадын цэргийн дэглэм тогтсон нь, Монгол дахь үндэсний ухамсрын сэргэлт, Богд хааны дэмжлэгээр Монголд улс төрийн байгууллагууд үүссэн нь. 1921 оны хувьсгалын ялалт. Монгол улс зах зээлийн эдийн засгийн замаар хөгжсөн нь. Үндсэн хууль боловсруулж эхэлсэн нь. Бүгд найрамдах засаглалыг тогтоосон нь. Анхдугаар үндсэн хууль. ХХ зууны сүүлч үеийн дэлхий дахины улс төрийн байдал. Социалист системийн задрал. 1990 оны Монгол дахь ардчилсан хувьсгалын ялалт. Шинэ Үндсэн хууль. Монгол улс зах зээлийн эдийн засгийн замаар эргэлт буцалтгүй хөгжсөн нь.