Ухаалаг байгууламжид зориулсан мэдрүүлийн технологи

ELEC703 / Магистр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр төрөл бүрийн мэдрүүлийн бүтэц, загвар болон ажиллах зарчмыг судалж ухаалаг байгууламжийн хэрэглээнд нийцүүлэн физик хэмжигдэхүүнийг мэдрэх, боловсруулах мэдлэг чадвартай болно.

Товч агуулга

Энэ курсээр хүн-компьютерын интерфейс болон компьютер ашигласан мэдрэгчийн технологитой танилцана. Уг хичээлээр даралт, хүчдэл, шилжилт, орон зай, дулаан, цахилгаан соронзон орон, оптик, акустик, RF, инерцийн био гэх мэт янз бүрийн мэдрэгчтэй системийн архитектур, ажиллах зарчимтай танилцана. Энгийн мэдрэгчийн дохиог боловсруулах боловсруулах алгоритм болон утастай болон утасгүй сүлжээгээр дохиог дамжуулах стандартыг мөн үзнэ.