Туркийн уран зохиолын удиртгал

TURK420 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Турк хэлний цогц хичээлээр бүтээсэн мэдлэгтээ тулгуурлан өөрийн үзэл бодол, тодорхой сэдвийн дагуу бичих, найруулах чадвар, түрэгийн уран зохиолыг түүхэн үечлэлээр нь судалж, тухайн үеийн төлөөлөгчдийн алдарт бүтээлтэй танилцах, мөн тэдгээр бүтээлд задлан шинжилгээ хийх, эх зохиолтой ажиллах зэрэг мэдлэг чадварыг бүтээх нь уг хичээлийн зорилго болно.

Товч агуулга

Турк орон судлалын хичээлүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох туркийн уран зохиолын хичээл нь тухайн ард түмний соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг зохиол бүтээлээр нь дамжуулж ойлгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Анхны бичгийн дурсгал болох Күлтигин, Билгэ хааны гэрэлт хөшөө, мэргэн сайд Туньюкукийн гэрэлт хөшөөний бичээст тохиолдох, ардын аман уламжлал, яруу найргийн олон хэв маяг, найруулга зэрэг онцлогтой танилцана. Улмаар исламын шашны дэлгэрэлтийн үеийн, орчин үеийн зохиолчдын зохиол бүтээлтэй танилцаж түүхэн уламжлал, шинэчлэлийг түрэгийн уран зохиолын түүхэн үечлэлээр, ангилан үзэж судална. Тухайлбал, Туркийн уран зохиолын түүхэн ба орчин үеийн гол бүтээлүүдтэй танилцаж, тэдгээрийн тухай онол, уран зохиолын бичлэгийн хэв маяг, ур хийц, мөн түүнчлэн зохиол бүтээлээр нь дамжуулан тухайн ард түмний соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг судлах чадвартай болно.