Даатгалын эрх зүй

CILA413 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Даатгагч даатгуулагчийн хооронд үүсэх даатгалын харилцаа даатгалын мэргэжлийн оролцогч- даатгагчийн харилцаа түүний мөн чанар, эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэг олж, улмаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан даатгалын эрх зүйн зохицуулалтын ач холбогдлыг танин мэдэх, тайлбарлах, амьдрал практикт хэрэглэх, байгууллага иргэдэд даатгалын хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сонгож хэрэглэх, судалгаа шинжилгээний ажил хийх арга зүйг эзэмшин, даатгалын эрх зүйн хүрээний аливаа асуудлыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд авч үзэн, тухайн асуудлыг шийдвэрлэхдээ эрх зүйн үүднээс хандаж, бусдад хуульзүйн туслалцаа үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Уг хичээлээр даатгалын ойлголт, үүсэл хөгжил,даатгалын эрхзүй болон даатгалын эрхзүйн харилцааны мөн чанар, даатгалын эрхзүйн харилцаанд оролцогч субъектүүд,тэдгээрийн эрхзүйн байдал,даатгалын ангилалт, төрөл,хэлбэр,давхар даатгалын үйл ажиллагаа, даатгалын үйл ажиллагаан дахь төрийн оролцоо,хяналт,даатгалын зөрчил маргаан, түүүнийг шийдвэрлэх асуудлыг судална.