Турк хэл 2

TURK252 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Түрк хэл 2 хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг үргэлжлүүлэн эзэмшүүлж өөрийн сонирхол, хүсэл зоригийн хүрээнд энгийн харилцан яриа үүсгэж, бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн, өөрт хэрэгтэй аливаа мэдээллийг ялган ойлгож, товч тэмдэглэн авах, өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Аливаа гадаад хэл сурах үйл явц нь унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмших явдал юм. Энэхүү чадваруудад тулгуурлан түрк хэлний үгийн бүтэц, ялангуяа биеийн төлөөний нэр, түүний өгүүлбэрт хэрхэн зохицох байдал, тэмдэг нэрийн утгыг хэрхэн өөрчлөх зүй тогтол, үйл үгийн ирээдүй, өнгөрсөн болон ерөнхий цагууд, тэдгээрийн нийлмэл бүтцийг тухайлан авч үзнэ.