Хувийн эрх зүйд субсумц хийх, боловсруулах арга

CILA600 / Магистр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шүүхийн шийдвэрүүдийг түүврийн аргаар сонгон авч судлахад манайд субсумц гэсэн ойлголтод төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаас бүрэн гүйцэд субсумц хийдэггүй гэсэн дүгнэлт гарсан. Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын хэрэгжүүлж буй шаардах эрхийн хэм хэмжээний урьдач нөхцөл, бүрэлдэхүүнийг тухайн маргааны нөхцөл байдал хэрхэн хангаж байгааг шалгаж тогтоосноо шүүхийн шийдвэрээр үндсэндээ толилуулдаггүй байна. Түүнчлэн хэм хэмжээг хэрхэн ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн, ингэхдээ ямар онол, арга зүй баримталснаа мөн дурддаггүй байж хэвшсэн. Энэ хичээлийг судалснаар субсумцын сонгодог онол, хам хэмжээн тайлбарлах, хэрэглэх онол, арга зүй, орчин үеийн чиг хандлагыг судалж мэдэх болно.

Товч агуулга

Дараах агуулгаар судална. Удиртгал, эрх зүйн дүгнэлт агуулга, бүтэц, эрх зүйн дүгнэлтээс хууль зүйн тодорхой болон хийсвэр дүгнэлт олж авах буюу субсумцын бэрхшээл, эрх зүйн дүгнэлтийг ойлгох, тайлбарлах, хууль тогтоогч эсвэл хууль, хуульчдын эрх зүй, эрх зүйн тодорхойгүй ойлголтууд, хэм хэмжээний ухагдахуун, үзэмж, ерөнхий заалт, цоорхойг нөхөн, алдаатай эрх зүйг зөвтгөх, хуулиас эрх зүйд ба юриспруденциас эрх зүйн философид шилжих, Монгол улсын Иргэний хууль дахь субьектив эрхүүд, шаардах эрхийн хэм хэмжээ, бүрэлдэхүүн, ерөнхий хууль ба тусгай хуулиуд дахь хэм хэмжээний давхардал, хэрэглээний асуудал, процессын хуулиуд дахь шаардах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хязгаарлалт, Монгол улс дахь иргэний хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийн субсумцд хийсэн судалгаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн сэдвүүдээр судлах юм.