Инженерийн геофизик

GEOP433 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

• Инженерийн геофизикийн тухай ерөнхий ойлголт. Инженер хайгуулын судалгаа. Түүнд ашиглах геофизик аргууд • Гравихайгуулын аргууд, засварууд. Чулуулгийн нягт, гравитаци орны вариацийн хэмжээ. Гравиметрийн хээрийн ажлын зарчим, хэмжилт. Гравиметрийн өгөгдлүүд дэх засварууд. • GPS, Геоид. Гравитцаийн тайлал, илүүдэл массыг тооцох нь, үндсэн чулууны гүнийг зураглах нь. • Соронзон аргууд. Дэлхийн соронзон орон. Нондиполь орон, соронзон мэдрэх чадвар. Чулуулгийн соронзон шинж, үлдэгдэл соронзон орон. Палеомагнетизм. Соронзон орны вариацууд. • Сейсмийн аргууд. Долгионы орон. Долгионыг бүртгэх. Долгионы фронтыг хэмжих. Сейсмик орны ба гадаргуун долгионууд. Сейсмик долгионы хурд. Гейгенсийн зарчим. Снелийн хууль. Толнойн долгион. Хугацааны тэгшитгэл. Хурд, гүний тооцоо. Сейсмик долгионы хурд. • Цахилгаан хайгуулын аргууд. Цахилгаан дамжуулах чадвар, эсэргүүцэл. БЦЗ, түүний төрлүүд, загварууд. Онолын муруй. Тайлал. Цахилгаан соронзон давтамжийн зондлол. Геоцахилгаан профилийн хэмжилт. Геоцахилгаан потенциалын хэмжилтүүд. • Зориудын туйлшралын хэмжилтийн арга. TDEM. FDEM6 • Хөрс нэвтлэх радар. • Цооногт явуулах геофизик хэмжилтүүд. • Геофизик аргуудыг барилга, зам, хот байгуулалтанд ашиглах онцлогууд. Монгол оронд явагдсан инженер геологийн судалгаа.

Товч агуулга

Барилга, зам, хот байгуулалтын суурь судалгаа, инженер хайгуулын чиглэлээр ашиглах геофизикийн аргуудыг эзэмшиж ажиллах чадвартай болно.