Монголын эртний болон эзэнт гүрний түүх

HIST210 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн гол зорилго нь Монголын эртний болон эзэнт гүрний түүхийн үндсэн мэдлэгийг олгож, эртний болон дундад эртний нийгмийн мөн чанар, түүний хувьсал, хөгжлийг ойлгуулах төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншлийн үүсэл хөгжил, түүний өвөрмөц талыг танин мэдэхэд гол зорилго нь оршино. Түүнчлэн Монголын эртний түүх болон Монголын эзэнт гүрний судлалаар орчин үед гарч буй олон улсын судлаачдын үзэл бодолтой танилцуулах ойлгох арга зүйг эзэмшүүлэх явдал юм. Үүний тулд оуютан хичээлийн явцад монголын эртний болон эзэнт гүрний тухай олон хэлээрх түүхэн сурвалж, баримттай танилцахаас гадна орчин үеийн судлаачдын онол, үнэлэлт дүгнэлтээс суралцах юм.

Товч агуулга

Лекц бүр түүхэн он цагийн үечлэл бүрийг эртний түүхээс эхлэн эзэнт гүрний задралын үе хүртэл авч үзнэ. -Монгол нутагт хүн оршин амьдрах болсон 800 мянган жилийн тэртээгээс Хүннү гүрэн хүртэлх үе буюу оршил түүхийн үеийн археологийн үечлэл тус бүрийн онцлогийг танин мэдэх, -Монгол нутагт неолитын хувьсгал болж, МАА, газар тариалан үүссэн асуудал, нүүдлийн МАА болон нүүдэлчийн иргэншлийн үүсэл хөгжил, угсаа-соёлын бүслэл үүссэн нь, эртний нүүдэлчдийн нийгмийн онцлогийг ойлгох, -Монгол нутагт үүссэн анхны төр төстэй бүрдлүүд, тэдгээрийн угсаа хамаарал, нүүдэлчдийн төрийн үүсэл хөгжлийн талаар судлаачдын үзэл баримтлалтай танилцах, -Монголын эртний улсуудын хөгжлийн нийтлэг болон өвөрмөц онцлогийг танин мэдэж, монголчуудын төр ёс, соёлын баялаг уламжлалыг ойлгох, -Монголын эзэнт гүрэнд хамаарах улс гүрэн тус бүрийн түүхийг мэргэжлийн үүднээс үзэх ба эрхшээлд байсан улс орон тус бүрийн зүгээс Монголчуудын талаар явуулж байсан бодлого, дагаар орсон хийгээд эзлэгдсэн улс иргэдийн талаар Монголчуудын өөрсдийн явуулж байсан бодлого гэсэн үндсэн чиглэлийг авч үзэх болно. -Эртний болон дундад зууны Монголчуудын соёл иргэншил Евро-Азийн түүхэнд хэрхэн холбогдохыг танилцуулах болно.