Атомын спектр судлал

PHYS440 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Атомын цацаргалт ба шингээлтийн спектрийн гарал үүсэл, зүй тогтцийн талаар онолын суурь мэдлэг олгох, атомын спектрт шинжилгээ хийх анхдагч дадал дүй эзэмшүүлэх. Атомын спектр судлалын үндсэн багаж, хэрэглэгдэхүүн, аргуудын суурь мэдлэг олгох, спектрограф, атом шингээлтийн спектрометр, интерферометр зэрэг багажийг тохируулах, ажиллуулах, хэмжилт хийх анхдагч дадал дүй эзэмшүүлэх.

Товч агуулга

Атомын цацаргалтын спектрийн бүлэрхэг зүй тогтоц. Устөрөгчийн, гелийн, олон электронт атомын спектр. Спектр шугамын эрчим, өргөсөлт, Зееманы ба Штарк задаргаа, нарийн ба хэт нарийн бүтэц. Плазмын цацаргалтын механизм, өөрийн шингээлт. Өдөөлтийн функц. Сахын томъёо. Бодисыг өдөөлтийн бүсд оруулах аргууд, зөөлтийн үзэгдлүүд, өдөөлтийн бүс дэх химийн хувирлууд, фракцлан ууршилт. Ломакин – Шейбегийн, Бугер-Ламберт-Берийн томъёо. Оптик спектр судлалын багажуудын ангилал, үзүүлэлтүүд: дисперс, ялгах чадвар, гэрлийн хүч. Цацаргалтын ба шингээлтийн спектрийг бүртгэх: ИСП-30, ИСП-51, ДФС-8, SpectroCiros CCD, Фабри-Перогийн интерферометр, СИСАМ, Фурье, растр, Адамар хувиргалттай спектрометрүүд, Solaar 5M, Shimadzu PC2401спектрометрүүд . Спектр үүсгэгч ба бүртгэгч хэрэгслүүд. Цацаргалтын ба шингээлтийн спектрийн тоон шинжилгээний аргууд. Органик ба органик биш дээжээс сорьц авах, бэлтгэх, баяжуулах, задлах аргууд. Шинжилгээний нарийвчлал, илрүүлэх хязгаар, давталт.