Геологийн зайнаас тандах арга

GEOL312 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Геологийн судалгаанд агаарын болон сансарын зураг ашиглан геологийн стрүктүрийн, хурдас чулуулгийн, гадаргын хэлбэрийн тайлал хийж, геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын судалгаанд хэрхэн ашиглах талаар мэдлэг өгөх ач холбогдолтой.

Товч агуулга

Зайнаас тандах судалгаа нь геологийн маш олон салбарууд тухайлбал, тектоник, стрүктүрийн геологи, геологийн зураглал, геоморфологи, петрологи, гидрогеологи, инженер геологи, далайн геологи, ашигт малтмалын ордын эрэл зэрэг салбаруудад өргөн хэрэглэгддэг. Салбар бүрээр нарийвчлан үзэлгүй бүлэглэн хагарал, тасралт эвдрэл, атираа, маагмын болон хувирмал чулуулаг, тунамал хурдас, сэвсгэр хурдас, рельефийн тайллыг агаарын болон сансарын бүх төрлийн зураг дээр тайлах боломжтой. Иймээс агаарын болон сансарын зургийн онолын үндсээс эхлэн бүх төрлийн геологийн тайллыг хийж, геологийн зураглал, царцдасын геологийн тогтоц, ашигт малтмалын эрлийн шалгуур шинжүүдийг тодруулан гаргах үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэнэ. Сансарын зургийн геологийн тайлалт хийх аргуудад боловсруулсан зураг дээр тайлалт хийх (шууд арга) болон геологийн программ хангамж ашиглан спектрийн мужаар геологийн биет илрүүлэх (шууд бус арга) орно. Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем хичээлээс ялгаатайгаар шууд арга дээр суурилан тайлал хийнэ.