Био-антропологи, археологийн тоон судалгааны арга зүй

ANTH214 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Антропологи, археологийн судалгаанд өргөн хэрэглэдэг статистикийн аргуудыг эзэмших, анхан шатны болон харьцуулалт, хамаарлын үзүүлэлтүүдийн утга, агуулга, ач холбогдлыг мэдэхэд оршино.

Товч агуулга

Антропологи, археологийн тоон болон чанарын судалгааны анхдагч материалыг эмхлэн нэгтгэж боловсруулахад хэрэглэгддэг статистикийн судалгааны үндсэн аргуудыг үзэх болно. Төвлөрлийн болон хэлбэлзлийн статистик үзүүлэлтүүдийг тооцоолох (арифметик болон геометр дундаж, жинлэсэн дундаж үзүүлэлт, стандарт хэлбэлзэл, вариац буюу дисперс, вариацийн коэффициент, статистикийн үзүүлэлтүүдийн алдаа) Тархалтын хуулиуд, тэдгээрийг статистикт хэрэглэх (тархалтын тухай ойлголт, хэвийн тархалт, Пуассон тархалт, хэвийн тархалтын муруй) Магадлалын тухай ойлголт, түүнийг тооцоолох (магадлал тооцоолох аргууд, магадлалын дүрмүүд, магадлалын хүснэгтийг статистикийн тооцоололд ашиглах) Статисткийн үзүүлэлтүүдийн магадлалыг тооцоолох (статистикийн үзүүлэлтүүдийн алдааг тооцоолох, Стьюдентийн критери, t - тест, F - тест) Онолын болон ажиглалтын дүнг жиших (χ2 тест, түүний магадлал)