Хэвлэл мэдээллийн социологи ба нийтийн соёл

SOCI215 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэвлэл мэдээллийг социологийн үүднээс, нийгмийн харилцааны социаль асуудлуудыг танин мэдэх, олон нийтийн мэдээллийн харилцааны онолын үндсэн ойлголтуудтай танилцах зорилго тавьдаг. Олон түмний нийгэмтэй холбоотой үзэл бодлыг ойлгоход тусална. Үүнд: Хэвлэл мэдээллийн судалгааг хэрхэн удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх арга зүйд суралцах, хэвлэл мэдээллийн энгийн түвшний судалгааг хөтөлж явуулах ур чадварыг эзэмшихэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Хэвлэл мэдээллийн тухай ойлголт, Олон нийтийн талаарх нийгэмтэй холбоотой үзэл баримтлалууд, Массын нийгмийн онцлогууд, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлбэрүүд, үүргүүд, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэгчид сонсогчид хэрэглэгчдийн тухай онол, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшигч болон Засаглал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Нийгэмшилтийн нэг төлөөлөгч болох нь, Хэвлэл мэдээллийн хэрэгслээрх хүйсийн, угсаатны, насны төлөөллийн талаарх, Олон нийтийн харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц Хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин үеийн асуудлууд: Хүчирхийлэл, гаж зуршлууд гм