Дэлхийн зах зээл

COMR612 / Магистр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь магистрант нарт дэлхийн зах зээлийн талаархи ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээ, оюуны өмч, технологийг дэлхийн зах зээлд худалдаалах арга хэлбэрүүд, бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл, таваарын бирж, дуудлага худалдаа, дэлхийн зах зээл дэх үнэ бүрдэлтийн талаар мэдлэг олгох зорилготой. Түүнчлэн магистрант нарт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломж болон хамгаалалтын арга хэрэгслүүдийн талаархи ойлголтыг өгч, гадаад зах зээлийг судалж шинжлэх ур чадварт сургах нь энэ хичээлийн өөр бас нэгэн зорилго нь юм. Академик компетенц:  Дэлхийн зах зээлийн талаархи ойлголт мэдлэгээ гүнзгийрүүлж, зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл олж авах, түүнийг зөв үнэлэх арга барилд суралцана.  Зах зээлийг судлах арга барилыг эзэмшиж, бизнесийн орчинд бие даан ажиллах зах зээлд бизнесийн оновчтой шийдвэр гаргах, бизнесээ удирдах арга техникүүдийг эзэмшинэ. Судалгааны компетенц: Төрөл бүрийн зах зээл, таваарын биржүүдээс бизнесийг удирдах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад шаардлагатай мэдээллүүдийг найдвартай эх үүсвэрүүдээс олж авах, мэдээллээ зөвөөр ойлгох, бизнестээ ашиглах, зах зээлийн харьцуулсан судалгаа хийх, зах зээлийн хөгжлийн хандлагыг ойлгох, зах зээлийн орчин нөхцөлдөө тохирсон бизнесийн удирдлагын оновчтой зөв шийдвэр гаргах, зах зээлийн талаар судалгаа хийх, Бодлогын бичиг баримт боловсруулахад шаардагдах, олон зүйлсийг нэгтгэх, олон салаа асуудлын уулзвар дээр шийдвэр гаргах ур чадварыг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Ажил хэрэгтээ мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг ойлгох, ач холбогдлоор нь ангилах, гол асуудлыг олж харах, харьцуулан шинжлэх, олон салаа асуудлын огтлолцол дээр оновчтой шийдвэр гаргах, чухал асуудал дээр төвлөрч судлах ур чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээл нь дэлхийн зах зээл, түүний онцлог шинж, таваарын зах зээлүүд, олон улсын таваарын биржүүд болон дуудлага худалдаа, опцион ба фьючерсийн хэлцлүүд, хеджингийн талаархи ойлголтыг өгч, дэлхийн зах зээлд бараа, үйлчилгээ, оюуны өмчийг хэрхэн худалддаг, зах зээлд үнэ хэрхэн тогтоогддог, бараа, үйлчилгээний урсгал хөдөлгөөнийг улс орнууд болон олон улсын хэмжээнд хэрхэн зохицуулдаг талаар судалж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын худалдааны тойм, орчин үеийн олон улсын худалдаанд гарч буй шинэ хандлагууд, тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар авч үзнэ. Гадаад зах зээл, бүтээгдэхүүний судалгааг хийх арга техникүүдтэй танилцана.