Олон улсын худалдаа, бизнесийн орчуулга

CHIN341 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн оршин буй цагт худалдаа наймаа байнга байдаг бөгөөд хамгийн ойрын хөрштэй хийх худалдаа бизнесийн гэрээ хэлцэлд энэхүү хичээлийг үзсэн байх нь чухал юм. Аливаа улс гүрэн, компани, аж ахуйн нэгж, хувь иргэний бизнесийн өдөр тутмын ажил амьдралд байнга тохиолддог үг хэллэг, түүнийг шинжлэх ухааны үндэстэй ойлгосноор, худалдаа наймаа аль аль талдаа ашигтай, элдэв зөрүү ойлголтгүй, саадгүй орчуулж сурсан мэргэжилтэн бизнесийн үйл ажиллагаа явахад энэхүү хичээлийг судлахын ач холбогдол оршино.

Товч агуулга

Олон улсын худалдааны практикт түгээмэл хэрэглэдэг тогтсон агуулгаар энэхүү хичээлийг заана. Үүнд, зочин угтах, танилцах, гадаад худалдааны бодлого, тарифф, квот, үнэ судлах, үнийн санал, үнэ тохирох, хямдрал, зуучлал, төлбөр хийх, баглаа боодол, бараа илгээх, тээвэрлэх, гааль, даатгал, нөхөн төлбөр гэх мэт байна