Ганцаарчилсан зөвлөгөө

SBCS603 / Магистр

Багц цаг: 4

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр олон улсад зөвшөөрөгдсөн онолын болон практикт нэвтэрсэн загварын дагуу бие хүний ажил мэргэжлийн зөвлөгөөний эрэлт хэрэгцээг тодорхойлох, асуудалд дүн шинжилгээ хийх, тохирсон мэргэжлийг оношлох, бие хүний мэргэжлийн сонголт ба элсэн орох явцыг системтэйгээр хөтлөн чиглүүлэх мэдлэг, чадвартай болгоход оршино.

Товч агуулга

Тус хичээл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онол арга зүйг ашиглан зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чадварын талаар мэдлэгтэй болох, ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулах, зөвлөгөөний үндсэн арга техникийг эзэмших, тохирсон мэргэжлийг оношлох, ажил мэргэжлийн хөгжлийг системтэйгээр хөтлөн чиглүүлэх зэрэг агуулгуудыг багтаана