Хиймэл оюун ухаан

ICSI430 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн хүрээнд оюутан үүсмэл оюуны үндсэн ойлголтыг судална. Онолын түвшинд судалсан мэдлэгээ үүсмэл оюуны алгоритмуудыг (Matlab юмуу C/C++) програмчлалын хэл, ашиглан практик туршилтуудыг хийж бататгана.

Товч агуулга

Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн өгөгдсөн өгөгдлөөс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь үүсмэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Үүний тулд логик програмчлал, оптимизацийн онол хэрэглэн сургалтын өгөгдөлд шинжилгээ хийж шийдвэр гаргах шаардлагатай болдог. Энэ хичээлийн явцад оюутнууд дээрх шийдвэр гарган таних хариу үйлдэл хийх процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, түгээмэл тулгардаг асуудлуудыг шийдэн, бодлого бодох, тоглоом зохиох гэх мэт даалгаврыг энгийн алгоритмуудын түвшинд өөрсдөө лабораторийн хичээлээр хийж үзнэ.