Дээд шатны солонгос хэлний ханз

KORE364 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Солонгос хэлний үгийн сан, ханзны суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын дунд түвшний 3, 4-р шатны хэмжээнд эзэмшүүлнэ. Дээд түвшний солонгос хэл эзэмших суурийг тавихын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.

Товч агуулга

Ханз бичгийн дунд түвшний ахисан шатны мэдлэг эзэмшүүлнэ. Мөн солонгос хэлний ханзны мэдлэгийн түвшин тогтоох шалтгалтын 3, 4-р түвшний нийт 240 ширхэг ханз үсгийг эзэмшүүлнэ. Улс төр, эдийн засаг, нийгэм, хууль эрхзүй, олон улсын харилцаа, анагаах ухаан, ажил мэргэжил, сэтгэлзүйн ухаантай холбоотой ханз үгийн хэрэглээ, солонгос ханз үсгээр хольж бичсэн бичвэрийг уншиж ойлгох, найруулах бичих чадвар суулгана. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 500-600шинэ үгийн сангийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.