Эдийн засгийн нийтийн эрх зүй

PUBL723 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед Монгол улсын төрөөс эдийн засгийн харилцаанд оролцох нийтийн эрх зүйн хэм хэмжээг системтэйгээр авч үзэх, түүний онол, практикийн үндэслэл шаардлага, зорилго, хэлбэр нь юу болох, тэдгээрийн хэрэгжилт ямар байгааг судлах, бусад улс орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан үзсэнээр дотоодын эрх зүйн зохицуулалтын давуу болон сул талыг тодорхойлох, улмаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх нь уг хичээлийн зорилго юм.

Товч агуулга

Энэ хичээлээр төрөөс эдийн засгийн харилцаанд оролцох онолын үндэслэл, түүний хэрэгжилт, эдийн засгийн нийтийн эрх зүй буюу эдийн засгийн үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд, эдийн засгийн талаарх Үндсэн хуулийн зохицуулалтын зорилго, агуулга, тэдгээрийг тайлбарлах арга, хэрэгжүүлэх хэлбэр, бусад салбарын хууль тогтоомжид /эдийн засгийн захиргааны эрх зүйн хэм хэмжээнд/ зохицуулагдсан байдалд дүн шинжилгээ хийх, бусад улс орны эрх зүйн зохицуулалтай харьцуулах, өөрийн орны эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг судална.