Хөгжлийн эдийн засаг

ECON708 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

Уг хичээлээр хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тэдгээрийн нөхцөл байдлыг орчин үеийн экономиксийн онол, хандлагад тулгуурлан шинжилж судална.

Товч агуулга

Энэ хичээлээр хөгжиж буй орнуудын макро эдийн засгийн гол гол асуудлыг шинэ сонгодгуудын бүтцийн өөрчлөлтийн талаас судалж, бүтцийн талаарх онолын загварууд, тэдгээрийн маргаан, хэлэлцүүлгийг харуулан тогтворжуулалтын бодлого улс орнуудад ялгаатай хэрэгжиж байгаа талаарх туршлагыг авч үзнэ. Хичээлийн хүрээнд хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаа, төлбөрийн балансын алдагдал өссөөр байгаа, инфляци болон өөрийн асуудал нь макро эдийн засгийн тогтворжуулалт ба макро удирдлагын гол асуудал болж байгаа, богино хугацааны макро бодлогын талаарх ортодоксийн хэлэлцүүлгүүд болон бүтцийн зохицуулалтын тухайн дэлгэрүүлж хэлэлцэх юм. Хичээлийн төгсгөлд оюутнууд хөгжиж буй орнуудад тулгарч буй макро эдийн засгийн гол гол асуудлыг ойлгож, бодлогын асуудлыг судалснаар бодлогын хувилбар сонгох боломжийг олж авна.