Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-III

PRAC407 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр оюутан Үндсэн хууль, Захиргааны эрх зүйн ерөнхий болон тусгай анги, Үндсэн хуулийн болон захиргааны процессын хичээлээр олж авсан онолын мэдлэгтээ тулгуурлан тодорхой тохиолдол судалж, түүнд холбогдох эрх зүйн эх сурвалжийг хэрэглэн хууль зүйн шинжилгээ, дүгнэлт хийх тодорхой шийдэлд хүрэх, хууль тогтоомжийг хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ- 3 хичээл нь хоёр үндсэн хэсэгт хувааж судлах хичээл юм. Эхний хэсэгт Үндсэн хуулийн зохицуулалт үндсэн зарчимтайгаа хэр нийцэж буйд дүн шинжилгээ хийх, ө.х практикт хууль, хуулийн дэд актууд Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тодорхой тохиолдол шинжлэх байдлаар авч үзэх юм. Харин удаах хэсэг буюу захиргааны хэрэглээ хичээлийн хүрээнд захиргааны дур зоргоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэн хууль хэрэглээний асуудалд гол анхаарлаа чиглүүлэх болно