Микроорганизмын генетик

GENE303 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тухайн хичээлээр микроорганизмын генетикийн үндсэн ойлголттой танилцуулах зорилоготой. Мироорганизмын генетик нь генийн инженерчлэл, биотехнологийн онол, арга зүйн үндэс нь мөн. Орчин үед микроорганизмын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нэг чүйлдвэрлэлийн салбар үгүй болсон бөгөөд тэдгээр бүтээгдэхүүний идэвхи,гарцыг зөвхөн генетикийн аргаар нэмэгдүүлж байна.Байгаль хамгаалалд ч микроорганизмыг өргөнөөр ашиглах болов. Иймд тухайн салбарт ажиллах мэргэжилтэнд энэ хичээлийн мэдлэг онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Товч агуулга

Тухайн хичээлээр микробиологийн генетик үндэс үүнд бактери, дрожжи, вирүсын геномын бүтэц, ДНХ репликаци, РНХ, уургийн нийлэгжил болон бактериофаг, вирүс, плазмидын биологи, генийн зохицуулга, мобил генетик элемент, генийн инженерийн үндэс, миркроорганизмын селекцийн онолтой танилцана. Лабораторын хичээлээр микроорганизмын цэвэр өсгөвөр гаргах, тодорхой генийг полимеразын гинжин урвалаар олшруулж ангилал зүйг тогтоох, рестрикцийн зураглал хийх, антибиотикт тэсвэртэй чанрыгантибиотикт тэсвэртэй генээр тогтоох аргуудтай танилцана.