Орчин үеийн математик

MAED828 / Доктор

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго сүүлийн жилүүдэд хэрэглэгдэж буй математик аргуудын хэрэглээ, математикийн бус салбарууд дахь хэрэглээний талаар оюутнуудад танилцуулна. Мөн хичээлийн явцад оюутнууд эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэх боломуудыг семинар, дадлага лекцийн хичээлүүдээр өргөн олгоно. Мөн орчин үеийн математикийн үр дүн, судлагдхуунуудыг өдөр тутмын амьдрал, асуудлуудад хэрхэн хэрэглэх талаар судлах болно. Хичээлийн явцад оюутнууд таамаглал дэвшүүлэн түүнээ батлах, өгсөн бодлого, асуудлыг шийдвэрлэх аргуудыг нээлттэй хайн, шийдлээ бие даан гаргах бололцоогоор бүрэн хангагдана.

Товч агуулга

Нийгмийн шинжлэх ухаан дахь математикийн хэрэглээ: Сонгуулийн систем, жинлэсэн сонгуулийн систем. Менежментийн шинжлэх ухаан дахь математикийн хэрэглээ: Ейлер, Хамилтоны хэлхээ, томилолт болон төлөвлөлтийн бодлого, сүлжээний бодлого. Өсөлтийн математик: Фибоначчийн тоо ба алтан огтлол, Хүн ам, олонлогийн өсөлтийн бодлого. Статистикийн хэрэглээ: Хөрөнгө оруулалтын математик, хямдралын статистик, Хүлээлгийн онол дахь хэрэглээ, валютын ханшин дахь хэрэглээ.