Дипломат орчуулга 3

DITR253 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн улс төр буюу олон улсын харилцааны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаар бичигдсэн эх зохиол, эх сурвалж, дипломат баримт бичгийг унших, ойлгох, англи хэлнээс монгол хэл рүү, монголоос англи хэл рүү орчуулах, гол санааг нь аман болон бичгээр оновчтой илэрхийлэх чадварыг эзэмшүүлнэ. Баримт материал, эх сурвалжид үндэслэн сонгосон /өгөгдсөн/ бичвэрийг зөв орчуулах чадвар дадлыг эзэмшүүлэх, үүний тулд дипломат баримт бичгийн агуулга, хэл найруулга, бичлэгийн онцлог, нарийн ялгааг мэдэх, өөрийн болон бусдын бичвэрт дүн шинжилгээ хийх, хянан засварлах, зөв орчуулах, ойлгосноо аман болон бичгийн хэлбэрээр зөв илэрхийлж сургах нь тус хичээлийн гол зорилго юм. ОУХ-ны мэргэжлийн чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх арга барилыг эзэмших, мөн орчуулж буй материалуудаар дамжуулан мэргэжлийн хичээл дээр үзсэнээ бататгах ач холбогдолтой. Орчуулга нь их дадлага туршлага шаарддаг ажил тул тэвчээртэй агаад тууштай зан чанарыг төлөвшүүлдэг. Түүнчлэн, зөвхөн гадаад хэлийг сайтар сурах нь хангалттай бус болохыг ойлгож, эх хэлний мэдлэгийг, төрөлх хэлээрээ аливааг зөв, уран яруу илэрхийлж сурахын ач холбогдлыг үнэлж сурна.

Товч агуулга

Олон улсын харилцааны чиглэлээр, гадаад бодлого дипломат ажиллагаатай холбогдол бүхий дипломат баримт бичгүүд, ном зохиол эх сурвалжууд дээр ажиллаж, дэлхийн улс төр буюу ОУХ-ны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаарх шинэ тутам бичвэрүүдийг унших, ойлгох, аман болон бичгийн хэлбэрээр орчуулах чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. ОУХ-ны талаарх аливаа бичвэр, дипломат баримт бичиг зэргийг англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулах, орчуулснаа хянан засварлах, зөв орчуулах арга барилыг эзэмших, уншиж ойлгож орчуулж сурах, баримт бичиг боловсруулах, хөтлөх арга барилд суралцах, багаар болон бие даан ажиллах чадварыг эзэмшиж, цаашдаа ОУХ-ны мэргэжлийн чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх арга барилыг эзэмших, мөн орчуулж буй материалуудаар дамжуулан мэргэжлийн хичээл дээр үзсэнээ бататгана.