Алгоритмын шинжилгээ зохиомж I

ICSI253 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Алгоритмын зохиомжийг гаргаж, түүний биелэгдэх хугацааны шинжилгээ хийх, алгоритмын зөв ажиллагааг батлах, алгоритмын зохиомж хийх үндсэн чухал ойлголтуудыг эзэмших, инженерчлэлийн асуудалд тохирох алгоритм хөгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх

Товч агуулга

Энэхүү хичээлээр хурдан, үр дүнтэй ажиллах алгоритмыг зохиомжлох, шинжлэх арга техникүүдийг хэрэглээтэй хослуулан заана. Хуваан эзлэх зарчим: үндсэн ойлголт, хуваалт, нэгтгэл, хугацааны анализ, мастер теорем, модны аргаар хугацааг үнэлэх, жишээ бодлогууд, хоёртын хайлт. Графын алгоритм: графын дүрслэл, төвшиний нэвтрэлт, гүний нэвтрэлт, топологи эрэмбэ; жинтэй графын богино зам, нэг эхлэлтэй богино замын бодлого, Дайкстрагийн алгоритм, Белмин-Фордын алгоритм, бүх орой хоорондын богино зам; бага жинт бүрхүүл мод, Прим, Крүскалын алгоритм; Графын урсал: их урсгал, бага тасралт (max flows, min cut), хоёрт тал граф, харгалзаа (matching). Динамик програмчлалын үндсэн ойлголт, жишээ.