Гадаргуугийн үзэгдэл ба коллоид хими

CHEM411 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Гадаргуугийн үзэгдэл ба коллоид химийн хичээлээр дисперс систем, түүний шинж чанарыг судлах, гаргах авах аргатай танилцах, дисперс системийн зарим төрөл болох эмульс, хөөс, суспенз, дисперс системийн реологийн шинж чанар, гадаргуугийн үзэгдлүүд болох капилляр даралт, норголтын процесс, цахилгаан кинетикийн үзэгдэл, гадаргууд цэнэгийн цахилгаан давхар үе үүсэх, хатуу шингэн, хатуу хий, шингэн хийн систем дэх адсорбцын процессыг явуулах, тайлбарлах, тооцоолох чадвар эзэмшүүлэх зорилготой

Товч агуулга

Дисперс систем, түүний ангилал, дисперс системийг гарган авах, дисперс системийн молекулын кинетик (Броуны хөдөлгөөн, диффузи седиментаци), оптик, цахилгаан химийн шинж чанар (цэнэгийн цахилгаан давхар үе үүсэх, цахилгаан кинетикийн үзэгдэл), Дисперс системийн тогтворжилт, Гадаргуугийн үзэгдэл, адгези когезийн ажил, капилляр даралт, норголтын үзэгдэл, адсорбцын процесс, Гиббс, Лангмюр, Фрейндлих, БЭТ-ийн онол, Траубегийн дүрэм, микрогетероген систем, Дисперс системийн реологийн шинж чанар зэргийг судална