Спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулалт

TOUR406 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Жуулчны зорих газарт ирэх жуулчдын давтамж, давтан ирэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын зорих газрын брэндинг, дүр төрх бий болгох, аялал жуулчлалаас орон нутгийн нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн орчинд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, үндэстэн хоорондын соёлын солилцоог бэхжүүлэн сурталчлах, тухайн орны урлаг соёл, үндэсний болон нийтийн спорт биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор урлаг соёлын болон спортын үйл явдал эвентүүдийг зохион байгуулах арга зүйд суралцна.

Товч агуулга

Урлаг соёлын болон спортын эвентийн тухай үндсэн ойлголт, түүний төрөл хэлбэрүүд, орон нутгийн ба олон улсын урлаг соёлын фестиваль, спортын эвентүүдийн хөгжиж ирсэн түүхэн онцлог, орчин үеийн спорт, урлаг соёлын менежмент, урлаг соёл, спортын байгууламжийн төлөвлөлт, байршлын менежмент, спортын тэмцээн уралдаан, урлаг соёлын үйл явдал зохион байгуулах тендэрүүд, спортын тухай хууль дүрэм, ёс зүй, урлаг соёл спортын маркетинг, спортын үйл явдлын борлуулалт, урамшууллын тухай судалж хурим, байгууллагын ой, тэмдэглэлт ойн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, идэвхжүүлэх, үйл явдлыг эрсдэл багатайгаар зохион байгуулах, үйл ажиллагааг үнэлэх тайлагнах арга зүйд суралцна.