Зайнаас тандан судлалын хиймэл дагуул судлал

GEOI607 / Магистр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь задгай сансар, сансрын орон зай дах зохицуулалт, хиймэл дагуулууд, зайнаас тандан судлалын хиймэл дагуулууд, тэдгээрийн суурь ойлголт, төрлүүд, үндсэн зарчмуудын талаарх үндсэн онолын ойлголт мэдлэгүүдийг олгох явдал юм. Орчин үеийн зайнаас тандан судлалын хиймэл дагуулын хөгжилт ойлголтыг олж авах ач холбогдолтой хичээл болно.

Товч агуулга

Энэхүү сургалт нь магистрын түвшний оюутанд сансар огторгуй, сансрын орон зай дах хиймэл дагуулууд, тэдгээрийн ач холбогдол ашиглалт хэрэглээ, зайнаас тандан судлалын хиймэл дагуулуудын ажиллах горим, ач холбогдол, үүргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр байгаль орчныг зайнаас тандах чиглэлээр суралцаж буй оюутнууд цаашид сансрын зургийн боловсруулалт хийхэд суурь мэдлэг болох ба физик үндсэн зарчмууд цаашид хөгжүүлэлтийн судалгаа хийх үндсэн суурь ойлголт болно. Ялангуяа өөрсдийн мэргэжлийн хиймэл дагуулуудын мэдлэг мэдээллийг олж авах нь цаашид тохиолдох бүх судалгааны ажлын суурь чадвар болж өгнө гэж үзэж байна.