Хүн амын газарзүй

GEOG408 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн амын нас хүйс, нийгмийн болон угсаатны бүтэц, хүн амзүйн үзүүлэлтүүд, хүн амын байршилт нутагшилтын онцлог, тархалтын орон зайн зүй тогтолыг танин мэдэх. хүн амын газарзүй нь нийгмийн газарзүйн нэг салбар ухаан бөгөөд хүн амын бүтэц, байршил, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг судалдаг юм. Гэхдээ хүн амын үзэгдэл, үйл явцыг нийгмийн үйлдвэрлэл ба хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн үр дүн гэж авч үздэг. Хүн амын газарзүй нь хүн амын хөгжил, динамикийн бүх асуудал, ялангуяа хүн амын орон зайн зүй тогтлыг гаргаж өгдөг. Хүн амын үзэгдэл үйл явцын (тоо, төрөлт, нас баралт, нутагшилт, нас хүйсийн бүтэц, шилжих хөдөлгөөн, хотжилт) орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтийг судлах зорилготой. Хүн амын үзэгдэл үйл явцын нутаг дэвсгэрээр болж буй өөрчлөлтийг судалснаар хүн амын хэтийн өсөлт, хотжилтын төлөв, хөдөлмөрийн нөөцийн өөрчлөлтийн хандлагыг урьдчилан тогтоож, улсын эдийн засаг-нийгмийн хөгжлийн төлөвлөлтөд хүн амтай холбоотой үйл явцын нөлөө, хүчин зүйлсийг зөв тооцох ач холбогдолтой юм. Мөн хүн амзүйн үзэгдэл үйл явцын тоон мэдээ материал нь газрын зураг болон хөрвөх боломжтой, хүн амын сэдэвчилсэн зургуудаас олон зүйлийг олж харж, дүгнэлт гаргах боломжтой болохыг мэдэж авна.

Товч агуулга

Хүн амын газарзүй нь хүн амын нас хүйсийн бүтэц, төрөлт, нас баралтын үзүүлэлтүүд, угсаатны бүрэлдэхүүн, байршил, хотжилт, хүн амын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг судалдаг юм. Хүн амзүйн төрөлт, нас баралт, өсөлт зэрэг үзэгдэл. Хүн амын гадаад ба дотоод шилжих хөдөлгөөн, Хүн амын угсаатан, хэл, шашин, арьсны бүтэц бүрэлдэхүүний ялгаатай байдал. Төв Ази дахь монгол хэл, монгол угсаатны бамбай бүс Монгол улсын эргэн тойронд тогтсон түүхэн үйл явц. Хүн амын бодлого, энэ бодлогын үндсэн хэлбэрүүд. Гэр бүл төлөвлөлт. Гэр бүлийн амьдралын мөчлөг. Газарзүйд хүн амын үзэгдэл, үйл явцыг хүн ам, нийгмийн үйлдвэрлэл, хүрээлэн буй орчин гурвын харилцан үйлчлэлийн үр дүн гэж авч үздэг.