Хот ба бүс нутаг төлөвлөлтийн онол

URPL701 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээл нь Хот ба бүс нутаг төлөвлөлтийн мэргэжлийн үндсэн суурь хичээл бөгөөд хот ба бүс нутаг төлөвлөлтийн онолын сэтгэлгээний хөгжил, уламжлалт ба орчин үеийн онол, концепцууд, тив, улс орнуудаарх хотжилт, бүс нутгийн хөгжлийн үйл явц, төлөвлөлтийн чиг хандлагуудын талаарх мэдлэг, чадвар олгосоноор орон зайн төлөвлөлтийн онолын суурийгбүрдүүлэх ач холбогдолтой. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)

Товч агуулга

Энэ хичээлээрхот ба бүс нутгийнорон зайн зохион байгуулалт, төлөвлөлтийн талаарх үндсэн онол, концепци, хотын функционал бүсүүд болон бүс нутгийн дотоод бүтэц, байршлын зүй тогтол, төлөвлөлтийн стандарт, норм, дүрэм, орон зайн хэрэгцээ шаардлага, төлөвлөлтийн үе шатууд, төлөвлөлтийн бодлого, загварууд, түүнчлэн хотын төвлөрөл ба төвлөрөлийг сааруулах болон өсөлтийн менежментийн бодлого, зохицуулалтын талаарх гадаад орны туршлага, хот ба бүс нутгийн төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлагыг судлан үзнэ. Хичээлийн хүрээнд хот, хот орчим, болон бүс нутгийн хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх Улаанбаатар болон гадаадын аль нэг хот, бүс нутгийн ерөнхий төлөвлөгөө, бусад төлөвлөлтийн материалуудыг судлах болно.Тус хичээл нь лекц, хэлэлцүүлэг, бичил төсөл, судалгаа явуулах, хот, бүс нутгийн төлөвлөлт, зураг төслийн материал судлах, мэргэжилтэн урьж ярилцах , видео материал үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулагдах болно.