Физик хими I

CHEM303 / Бакалавр

Багц цаг: 4

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2.5 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр химийн агуулгатай математик хичээлд тулгуурлан атом, молекулыг квант механикийн үүднээс судалж, түүнийг энгийн систем (нэг болон 2 хэмжээст нүх, гармоник осциллятор, хатуу холбоост эргэлдэгч биет болон устөрөгчийн атом)-д хэрэглэх зэрэг квант механикийн үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх, улмаар эзэмшсэн мэдлэгээ ашиглан атомын бүтэц, үелэх хуулийг тайлбарлах чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Квант онолын түүхэн хөгжил, жижиг хэсгийн потенциал, кинетик болон нийт энерги, жижиг хэсгийн хоорондох хүч, нэг ба олон электронт атомын квант онолын зарчим, түүнийг химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийг тайлбарлахад хэрэглэх талаар үзэх болно. Үүнд жижиг хэсэг ба долгионы шинж чанар, долгионы механик, түүнийг нүхэн дэх жижиг хэсэг, гармоник осциллятор, хатуу холбоост эргэлдэгч биет, устөрөгчийн атом зэрэг хялбар системд хэрэглэж, улмаар атомын бүтэц, үелэх хүснэгтийн мөн чанарыг квант механикийн үндэстэй тайлбарлана. Төгсгөлд нь валент холбоо, молекул орбиталын онол, молекулын бүтэц, спектроскопийг химийн холбооны төрх байдлыг тайлбарлахад хэрхэн хэрэглэдэг талаар маш товч дурдах болно.