Итали хэлний авиазүй
ITAL230 / Бакалавр
Багц цаг: 2
Европ судлалын тэнхим
Намрын улирал
Лекц: -
Семинар: 4 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Флоренц аялгууг зөв дуудаж хэвшүүлэх; галигаар үгийг зөв дуудах мөн толь хэрэглэж сурах; авиазүйн онолын үндсэн ойлголтыг таниулснаар цаашид судлагааны ажил хийх сонирхол төрүүлэх.
Товч агуулга
1. Итали хэлний цагаан толгой заах, үсгийн дуудлага хэвшүүлэх; 2. авиа, авиалбар (эгшиг, гийгүүлэгч, хагас эгшиг) болон үе заах (бүтэц, өнгө); 3. хэмнэлийн бөлөг зааж, хэвшүүлэх (өргөлт, холбох ба залгах ёсон); 4. аялга хэвшүүлэх (хүүрнэх, асуух, захирах) гэсэн үндсэн 4 ангилалаар авиа, авиалбарын дуудлага, үсгийн нийлэмж, галиг болон хэлэхүйн урсгал дахи авиа ижилсэх, ондооших, гээгдэх зэргийг эх хэлнийхээ сууриар ялгаруулан үзнэ.