Соёлын өвийн консерваци, сэргээн засварлалтын үндэс

ARCH301 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол улсын нутаг дэвсгэрээс органик ба органик бус олдвор нэлээдгүй илэрч байгаа бөгөөд харамсалтай нь соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн дутмаг, туршлага байхгүйгээс зарим нэг эмзэг дурсгал гэмтэх, устахад хүрдэг. Консервацийн шинжлэх ухааны гол зарчим нь соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг тэр хэвээр нь хадгалан авч үлдэхэд зориулагддаг. Иймд археологийн малтлага судалгаагаар илэрсэн төрөл бүрийн олдворуудыг хэрхэн цэвэрлэх, сэргээн засварлах, бэхжүүлэх, баглах, боох болон хадгалж хамгаалах орчныг бүрдүүлэх, гэмтлийн шалтгааны судлан шинжлэх талаар системтэй мэдлэг шаардагдсаар байна. Тус хичээлээр соёлын өвийн сэргээн засварлалтыг консервацид суурилсан шинжлэх ухааны онол арга зүй, судалгааны чиг хандлагуудтай танилцах, олон улсад хэрэглэгдэж буй материалын шинжилгээ, судалгааны аргаас суралцаж, Монголын археологийн малтлагаар илэрсэн олдворуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадгалж хамгаалах мэдлэгийг олгоход чиглэнэ. Энэ хичээлийг үзсэнээр малтлагын талбай, лаборатори, сан хөмрөгт, музейн үзүүллэг, үзэсгэлэнгийн танхимд олдвор, эд өлгийн зүйлийн учирч болох эрсдэлийг багасгах, богино болон урт хугацаанд хэрхэн хадгалан хамгаалах зүй зохистой орчин бүрдүүлэх, шаардлагатай нөхцөлд сэргээн засварлах суурь мэдлэгийг суралцагчдад олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Археологич болгон хээрийн нөхцөлд олдворыг хадгалж хамгаалах, анхан шатны цэвэрлэгээ, бэхжүүлэлт хийх аргазүйг эзэмшсэн байх ёстой. Ялангуяа, агаарын тогтворгүй орчинд илэрч буй төрөл бүрийн олдворууд нь өөр өөрийн онцлогтой, нямбай ажиллагаа, арчилгаа шаардана. Иймээс томоохон археологийн малтлага, шинжилгээний ангид мэргэжлийн сэргээн засварлагчид ажилладаг. Тус хичээлээр археологийн олдворын хэв шинжид суурилсан сэргээн засварлалт, хадгалж хамгаалах хичээлийг археологийн бөс даавуу, мод, ханын зураг, органик эдлэл, чулуу, метал эдлэлийн жишээ дээр судална.