БНСУ-ын соёлын гадаад бодлого
KORE404 / Бакалавр
Багц цаг: 2
Ази судлалын тэнхим
Намрын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: 4 цаг - 16 хоног
Зорилго
Солонгосын соёлын гадаад бодлогыг Монголын соёлын бодлоготой харьцуулан дүгнэлт хийх замаар тайлбарлаж таниулна. Зорилт: Солонгос соёлыг гадаад бодлоготой уялдуулан тайлбарлахын тулд соёлын талаарх үндсэн ойлголт, улсын гадаад бодлогын үзэл баримтлалын талаар үзнэ. Солонгос соёлыг зөв ойлгож сурахын зэрэгцээ, соёлтой холбоотой олон талт бодлого чиглэл, арга хэмжээний мөн чанар, ач холбогдол, үр дүнд үнэлэлт дүгнэлт хийж сурна.
Товч агуулга
• Солонгос соёлын тухай үндсэн ухагдахуун • БНСУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал, бодлого чиглэл • Солонгос соёлын гадаад бодлогын үечлэл -Уламжлалт бодлого -Орчин үеийн бодлого • Солонгос соёлын давалгаа -Ази дахь нөлөө -Америк, европ дахь нөлөө • Солонгос Монгол улсын соёлын гадаад бодлогын харьцуулал • Солонгосын соёлын гадаад бодлогын цаашдын чиг хандлага Эзэмших мэдлэг, чадвар, дадал: • Солонгос соёлын талаар мэдлэг эзэмшинэ. • Солонгосын гадаад бодлогын талаар мэдлэг эзэмшинэ. • Солонгос соёлыг ойлгож, дүгнэлт хийх чадвартай болно. • Соёлын гадаад бодлогын талаар харьцуулсан дүгнэлт хийх чадвартай болно. • Багаар ажиллах чадвартай болно. • Асуудалд үндэстэй, шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ бусдын саналыг хүндэтгэн сонсож сурна. Үнэлгээ: Идэвхийн оноо 20, явцын оноо 30, улирлын шалгалт 50 нийт 100 оноогоор үнэлнэ. Явцын хоёр удаагийн шалгалтыг хөтөлбөрийн агуулгыг хэр зэрэг эзэмшсэнийг дүгнэх сорилгын дагуу авна. Улирлын шалгалтыг сорилгын аргаар юм уу эсвэл бие даалтаар авна. Ашиглах ном, сурах бичиг: • Үндсэн 김문환, 문화외교론, 서울서, 2004. • Нэмэлт www.mofat.go.kr БНСУ-ын гадаад харилцаа, худалдааны яам www.mcst.go.kr БНСУ-ын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам