Монголчууд дэлхийн түүхэнд (Ерөнхий суурь)

HIST102 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Монголчуудын түүхэн хөгжлийн замналыг авч үзэхдээ түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг нь тодруулан судлах замаар түүхийн суурь ойлголтоо гүнзгийрүүлэн тэлж, цэгцтэй мэдлэг олж авна. Уг хичээлийг судалснаар аливаад түүхэн үүднээс ханддаг, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд мэдлэг, чадвараа хэрэгсэл болгон ашиглах чадвартай, хэл, соёл, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж хөгжүүлэхийг эрмэлздэг иргэний чанарыг эзэмшихэд чиглэнэ.

Товч агуулга

Эрт үеэс өдгөөг хүртэлх Монголчуулын нийгэм, төр ёс, соёл, аж ахуйн сэтгэлгээний түүхэн хөгжил, Монголчуудын өрнө, дорнын улс түмнүүдтэй харилцсан харилцаа, тэдэнд үзүүлсэн нөлөө, соёлын харилцан хамаарал, бүс нутгуудад тархсан монголчууд, монголчуудыг дархалж ирсэн соёлын өв уламжлал зэрэг асуудлыг төвлөн судална.