Орон судлал I

LANG111 / Хэлний бэлтгэл

Багц цаг: 2

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

1.Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2.Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурь тавигдана. 3.Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч, ажиллаж, амьдрах зохих дадлага туршлагатай болно.

Товч агуулга

Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл тухайн үндэстний өвөрмөц онцлогийг мэдэхгүйгээр хэлийг нь сурна гэж байхгүй. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.