Үйлдвэрлэлийн /хууль зүйн/ дадлага

INTE500 / Бакалавр

Багц цаг: 6

Практик сургалтын төв

Намрын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутны танхимын сургалтаар эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэгийг төр захиргаа, хуулийн байгууллага, хувийн хэвшил бүхий аж ахуй нэгжийн хууль хэрэглэх үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, практик ажиллагаанд ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар, мэргэжлийн дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлийн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олгох, хууль хэрэглэх арга зүйд суралцуулах зорилготой.

Товч агуулга

Хууль зүйн мэргэжлийн /үйлдвэрлэлийн/ дадлага нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу үндсэн болон их дээдийн төгсөх ангийн оюутнууд 3, 4, 9 дүгээр улиралд заавал судлах ёстой 6 кредит бүхий танхимын гадуурх сургалт юм. Хууль зүйн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар Хууль зүйн сургуулийн Эрх зүй, Олон улсын эрх зүйн өдрийн 5-р анги 16 долоо хоног, Их дээдийн оройн анги 8 долоо хоног, Эчнээ анги 8 долоо хоногийн хугацаанд - Аж ахуй нэгж, байгууллага - Өмгөөллийн нөхөрлөл - Прокурорын байгууллага - Төр, захиргааны байгууллага - Шүүх /ЭХХША-ны чиглэлээр/ - Шүүх /ИХШХША-ны чиглэлээр/ - Шүүх /ЗХХША-ны чиглэлээр/ тус тус Хууль зүйн мэргэжлийн дадлагыг хийдэг.