Улс төрийн маркетинг

POLI413 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Улс төр судлаач мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад улс төрийн маркетинг, түүний онцлог, ач холбогдолтой танилцуулж, маркетингийн судалгаа явуулах, хэрэглэх арга технологийг эзэмшүүлэх явдал.

Товч агуулга

Уг хичээлээр маркетингийн шинжлэх ухаан, түүний дотор улс төрийн маркетингийн онцлог, ач холбогдол, үүсэл хөгжил, үе шат, судлах зүйл, судалгааны арга, технологи, зарчимтай танилцаж, маркетингийн цогц судалгааг явуулж, хэрэглэж сурна. Дээрхи агуулгын хүрээнд улс төрийн маркетингийн үзэл баримтлал, төлөвлөлт, стратеги, удирдлага, маркетингийн судалгаа, түүний төрөл, хэлбэр, судалгааны орчин, мэдээлэл судалгааны тогтолцоо, судалгааны дизайн, мэдээлэл цуглуулах арга, хэлбэрүүд, улс төрийн шаардлага /гачигдал/, хэрэгцээ, эрэлт, улс төрийн маркетингийн судалгааны ёс зүй, улс төрийн маркетинг ба PR, Улс төрийн PR-ын мэргэжилтнүүд, улс төрийн PR–ын аргууд, улс төрийн зах зээлийг эзлэх маркетингийн дайнч стратеги, сонгуулийн өмнөх үеийн болон сонгуулийн кампани, сонгуулийн маркетинг /сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг судлан тодорхойлох, сонгогчдын зах зээлийг бүлэглэх нь, /хүмүүс яагаад сонгуульд оролцдог вэ?/ олон нийтийн санаа бодлын бүрэлдэлт, (Удирдагчдын дүр төрх сонгогчдод хэрхэн бүрэлддэг вэ?), лидерийн имиж ба сонгогчдын сонголт.(Ард түмэн ямар удирдагчдыг хүсэн хүлээж байдаг вэ?), улс төрийн реклам, сонгуулийн кампанийн уриа лозун, тэдгээрийн үр ашигт чанарыг хэрхэн тооцоолох зэргийг үзэж судлана. Цаашилбал, өнөөгийн Монголын улс төрийн зах зээл ба маркетингийн асуудлууд, Монголын улс төрийн практик дахь маркетингийн судалгаа, өнөөгййн байдалзэргийг тус тус үзэж судлах бөгөөд улс төрийн маркетингийн үр өгөөжийг хэрэглэж чаддаг төдийгүй улс төрийн маркетингийн судалгааг цогцоор нь явуулах чадвар, дадлыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.