Сэтгүүл зүйн социологийн үндэс

JOUR402 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Социологийн шинжлэх ухаан үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл, социологийн мэдлэг шинжлэх ухааны төрх олоход хүргэсэн шалтгаануудын талаар ойлголт өгнө. Социологийн судалгааны үндсэн аргуудтай (санал асуулга, ажиглалт, туршилт, баримтын задлан шинжилгээ) танилцаж, анкетын аргаар 30 хүнээс социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийнэ. Сэтгүүл зүйн социологийн үүрэг, зорилго, ОНМХ-ийн аудиторийн тухай ойлголт өгнө.

Товч агуулга

Социологийн тухай ойлголт, түүний судлах зүйл; социологийн шинжлэх ухааны түүх; социологийн судалгааны тухай ойлголт; социологийн судалгааны төлөвлөгөө, түүнд тавигдах үндсэн шаардлага; социологийн судалгааны аргууд (санал асуулга, ажиглалт, туршилт, баримтын задлан шинжилгээ); сэтгүүл зүйн социологийн тухай ойлголт; сэтгүүл зүйн социологийн судлах зүйл; сэтгүүл зүйн социологийн судалгааны үүрэг, үндсэн аргууд; олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аудитори; àудитори ба ОНМХ-ийн харилцаа; ОНМХ-ийн тогтолцоонд хүн амын татагдан орсон байдал; уншигчийн сэтгэл зүй.