Антропологийн онол сэтгэлгээний түүх

ANTH200 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Антропологийн онолын гол гол сургуулиудтай танилцах, чухал онолчдын бүтээл туурьвилыг мэддэг болгох, судалгааны бүтээлд шүүмжлэлтэй хандаж дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийн гол ач холбогдол нь оюутанд антропологийн ухааны үндсэн хэсэг болох онол сэтгэлгээний тоймыг ойлгомжтой тайлбарлан таниулах, сургалт судалгаандаа хэрэглэх дадал суулгахад оршино.

Товч агуулга

XIX зууны нийгмийн хувьслын онол болон нийгмийн тухай сэтгэлгээнээс эхлээд антропологийн түүхэнд гарсан түүхийн партикуларизм, функционализм, структурал функционализм зэрэг гол гол онолын сургуулиудыг энэ хичээлээр судлах болно. Ингэхдээ онолын дэг сургууль болгоны гол төлөөгчдийн намтар бүтээл, онолын чухал үзлүүдийг тодорхой тайлбайрлах болно. Антропологийн онол сэтгэлгээний түүх хичээлийн агуулга ерөнхийдөө хүмүнийг гэхээсээ илүү түүнийг захирч байдаг нийгэм соёл хэмээгчийг судалсан нийгмийн шинжлэх ухаанч онолын түүх байдаг. Хичээлийн хоёрдугаар хэсэгт XX зууны дундаас хойш 1970-аад оны үе хүртэлх онолын судлагааны талаар танилцуулна. Үүнд Францын Леви-Строссын структурализм, Британий Эванс-Притчардын пост модернист сэтгэлгээний эхлэл, Америкийн Геерцийн бэлгэдэлийн болон тайлан тайлбарлах антропологи, Францын Бурдиеөгийн пост структуралист онолын үүсэл зэрэг хичээлүүдийг үзэх болно. Ингэснээрээ хүмүнийг захирч байдаг нийгэм, соёлыг судалдаг шинжлэх ухаанч зарчимаас хүмүнийг гол болгон судалсан харьцангуй хүмүүнлэгийн ухааны шинжтэй онолыг энэ хичээлээр судална.