Үйлдвэрлэлийн менежмент

MGMT303 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийг судалснаар оюутан үйлдвэрлэлийн хүрээнд өгөгдсөн тоо материалыг ашиглан хамгийн оновчтой шийдвэр гаргаж сурах арга барилыг эзэмшинэ.

Товч агуулга

Үйлдвэрлэлийн менежментийн судлах зүйлс, зорилгыг тодорхойлохоос гадна, хичээлийн программын хүрээнд үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээг тодорхойлох, ирээдүйн хэрэгцээнд тулгуурлан хүчин чадлын хэмжээг тооцох аргуудыг авч үзнэ. Мөн бараа материалын нөөцийн удирдлагын хүрээнд захиалгын болон хадгалалтын зардлыг тооцох замаар захиалгын хамгийн оновчтой тоо хэмжээг зөв тодорхойлох, үйлдвэрийн болон үйлчилгээний газруудын байршлыг “Гравитацын арга”-ыг ашиглан тооцох аргачлалуудыг авч үзнэ. Үйлдвэрлэлийн шугаман тэнцвэржүүлэлийг зөв тооцохдоо ажил үүргийн багц яаж бий болгох, онолын хувьд хамгийн бага ажлын байрыг хэрхэн тооцох, дамжлага тус бүрийн шугаман тэнцвэржүүлэлт, сул зогсолтын хэмжээг багасах аргуудыг авч үзнэ. Үүнээс гадна чанарын менежментийг үйлдвэрлэлд хэрхэн хэрэгжүүлэх, чанарыг сайжруулснаар үйлдвэрлэлд гарах эерэг үр дагавар, төслийн удирдлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх анхан шатны хэлбэрүүдийг авч үзнэ. Энэ хичээлийн хүрээнд үйлдвэрийн газрын нэгж хэсгүүдийн зохион байгуулалт, үүний дотроос бүтээгдэхүүнээр зохион байгуулах, технологоор зохион байгуулах, тогтмол байршлаар зохион байгуулахын давуу ба сул талууд, тэдгээрийн онцлог, ач холбогдол зэргийг судлах болно.