Улс төрийн соёлын хөгжил, хандлага

POLI713 / Доктор

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Улс төрийн соёл ба үндэсний зан чанар. ХХ зууны хоёрдугаар хагасын улс төрийн соёлын концепци. Алмонд, Пай, Такер нарын үзэл санаа. Зөвлөлтийн эрдэмтдийн улс төрийн соёлын тодорхойлолт. Улс төрийн соёлын идеал загварууд. Иргэний соёлын концепцийн хөгжлийн түүх. Иргэний улс төрийн соёлын үзэл баримтлалын өөрчлөлт шинэчлэл. А.Лейпхарт, бусад эрдэмтдийн шүүмж. Улс төрийн соёл ба улс төрийн бүтцийн холбоо. Улс төрийн соёл ба ардчилал, ардчилсан системийн тогтвортой байдлын талаар авч үзсэн нь. Элитийн улс төрийн соёл ба элитийн үйл байдал. Улс төрийн соёлын өргөн хийгээд явцуу тодорхойлолтууд. Улс төрийн чиг баримжаа ба улс төрийн объектууд. Улс төрийн дэд соёлууд. Улс төрийн нийгэмшлийн агентуудын үүрэг оролцоо. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Иргэний соёлын концепци ба АНУ-ын 50-60-аад оны улс төрийн соёл. АНУ дахь оюутнуудын ба хар арьстнуудын хөдөлгөөн. Вьетнамын дайн. Америкийн улс төрийн соёлын сүүлийн жилүүдийн өөрчлөлт. Сэтгэл хөдлөлийн ба үнэлэлтийн чиг баримжаа: Төрийн албадын зүгээс хар ба цагаан арьстан иргэдэд хандах байдал. Холбооны засгийн газарт өгсөн үнэлэлтийн харьцуулал. Засгийн газарт итгэх итгэлийн өөрчлөлт. Үндсэн институтүүдэд итгэх олон нийтийн итгэлийн үзүүлэлт. Үндэсний хамгийн чухал асуудлуудын талаархи олон нийтийн ойлголт. Оролцооны чиг баримжаа: Сонгуулийн идэвхийн өөрчлөлт. Намын идентификаци. Иргэний улс төрийн соёл ба Их Британийн улс төрийн соёлын өөрчлөлт. Өөрчлөлтийн эх сурвалжууд. Системд хандах хандлага ба улс төрийн бахархал. Улс төрийн ролиудын үнэлгээ. Нам, том намуудын талаар ойлголтын ялгаа. Засгийн газарт итгэх итгэл. Хууль ёсыг хүндэтгэх үзэл. Иргэний соёл ба Герман. “Өнгөрсөн түүх” тайлбарлах хэмжигдхүүн мөн. Үндэсний адилсал ба системийн дэмжлэг. Системийн бахархал. Иргэдийн боловсрол мэдлэг. Улс төрийн оролцоо ба улс төрийн ашиг сонирхол. Германы улс төрийн соёлын эх сурвалжуудын өөрчлөлт. Нийгэмшил: гэр бүл ба сургууль. Нас. Нийгмийн итгэлцэл. Нийгэмэдийн засгийн модернизаци. Италийн улс төрийн соёл: залгамж холбоо, өөрчлөлт. Баруун/зүүн континуум. Шашин ба улстөр. Намын үнэлэмж. Антагонист хэв загвар. Улс төрийн оролцоо ба улс төрийн соёл. Барнес, Каасе нарын 70-аад оны судалгааны дүн, харьцуулал. Улс төрийн оролцооны хэлбэрүүдийн өөрчлөлт. Иргэний улс төрийн боловсрол ба улс төрийн оролцоо. Улс төрийн оролцоо ба насны ялгавар. Улс төрийн оролцоо ба үнэт зүйлсийн ялгаа. Хөгжил ба улс төрийн соёл. Путнамын концепци. Улс төрийн соёл ба тогтвортой ардчилал. Инглехартын постматериалист үнэт зүйлсийн онол. Авторитар дэглэмтэй орнууд дахь улс төрийн соёл. Шинээр ардчилал хөгжиж буй орнуудын улс төрийн соёл. Улс төрийн соёлын глобалчлал.

Товч агуулга

Улс төрийн соёлын онол, үзэл баримтлалын шинэлэг тал, улс орнууд дахь улс төрийн соёлын өөрчлөлт, улс төрийн нийгэмшил, улс төрийн амьдралд үзүүлж буй нөлөө зэрэг асуудлуудыг хөндөж судалгааны сэдэвтэй нь холбож ойлгуулах, улс төрийн соёлын хандлагын арга зүйг эзэмшүүлэх.