VLSI дизайны үндэс

ECEN420 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь транзисторын түвшний хэлхээг зохион бүтээх, шинжлэх, шинж чанарыг тохируулах, оновчтой болгох үндсэн чадварыг оюутанд олгох зорилготой юм. Одоогийн VLSI асуудлуудыг шуугианы дүн шинжилгээ, тэжээлийн хангамж, чадлын менежмент, хугацааны анализ, клок, чипний төлөвлөлт/интеграцчлал, транзистор/ дотоод холболт зэргийг тооцоолох болно.

Товч агуулга

:CMOS логик, Урт сувагт транзисторын I-V болон С-V характеристик, тэдгээрийн идеаль биш эффектүүд, DC дамжууллын характеристик болон Хугацааны анализ хийх загварууд, Чипний Статик болон Динамик чадлын анализ болон Бага чадлын архитектурууд, VLSI хэлхээний дотоод холболтын нөлөөллүүд болон түүний дизайн хийх, VLSI дизайны параметр, найдвартай байдал болон хэмжээсийг анализ хийх, SPICE түүл ашиглан хэлхээний характеристикийг гаргах, VLSI дизайны хэлхээг чип болгох, Түүнийг тестлэх, шалгах, үйлдвэрлэлийн алдааг шалгах, CMOS үйлдвэрлэлийн технологи, болон түүнийг ашиглах дүрмүүдийг судлан хэрэгжүүлэлт хийх